Түр зуурын контейнер
Preview бүр өөрийн тусгаарлагдсан контейнерт. Ажил дуусмагц ор мөргүй устана — үлдэгдэл, хог байхгүй.
Kodu Sandbox нь код бүрийг тусгаарлагдсан Docker контейнерт ажиллуулж, live preview URL буцаадаг API үйлчилгээ. AI вэб бүтээгчдийн ард ажилладаг «гал тогоо» — одоо өөрсдийн гар дээр.
Доорх тоо бүр яг одоо прод серверээс шууд ирж байна. Хуудсаа шинэчил — хөдөлж байгааг нүдээрээ хар.
Эх сурвалж:
prw.kodu.live/__health
— түүхий өгөгдлийг өөрөө нээж үз.
Шинэчлэгдсэн: —
Нэг ажлыг сайн хийнэ.
Preview бүр өөрийн тусгаарлагдсан контейнерт. Ажил дуусмагц ор мөргүй устана — үлдэгдэл, хог байхгүй.
Next.js болон React Native (Expo/web) — node_modules урьдчилан суулгасан image. npm install огт хийхгүй, апп секундэд асна.
Бүх хүсэлт Bearer түлхүүрээр хамгаалагдсан. Оролтын хатуу хязгаар: файлын тоо, хэмжээ шалгагдана.
Контейнер бүр RAM/CPU/process хязгаартай, root биш хэрэглэгчээр ажиллана. Нэг нь нөгөөд халдахгүй.
HTML/CSS/JS-ээс эхлээд бүтэн Next.js төсөл хүртэл — файлуудыг tar-аар контейнерт шууд бичнэ.
Монголын AI вэб бүтээгч KoDu-гийн preview-г тэжээх зорилготой төрсөн. Баримт бичиг бүгд монголоор.